Хуваалцах - WechatX

举办单位

Удирдагч байгууллага:

БНХАУ-ын Гадаад харилцааны яам
БНХАУ-ын Соёлын яам

Хамтрагч байгууллага:

Хятадын Олон нийтийн дипломат нийгэмлэг
Хятадын Соёлын удирдлагын нийгэмлэг

Зохион байгуулагч:

Хятадын Олон Улсын Радио
Хятадын Олон Улсын Радио Телевизийн
Сүлжээ
Хятадын Соёлын хөгжлийн тусгай сан
Хүбэй мужийн Хуанган хотын Суртал
ухуулгын газар

Гардан гүйцэтгэгч:

Хуанган хотын соёл урлагийн холбоо

Мэдээллийн хамтрагч:

Чайна.ком сүлжээ (www.china.com

Туслан гүйцэтгэгч:

Жэжян их сургуулийн номын сан
Хятад, Солонгосын солилцооны төв

Мэдээллийн спонсор:

Глобал онлайн(gb.cri.cn)
Дорнын цомог сайт(www.eastcang.com)
"Know" сэтгүүл
"News of The World" сэтгүүл

"Зохицол ба ялгарал" Зүүн хойд Азийн уран бичлэг, уран зургийн үзэсгэлэн, уралдаан нь үндэстэн дамнасан соёлын солилцооны индэр буй болгох зорилготой. Мөн тус индрээр дамжуулан олон орны уран бүтээлчид харилцан ойлголцлоо нэмэгдүүлж, найрамдал нөхөрлөлөө бэхжүүлнэ гэж найдаж байна.

"Зохицол ба ялгарал" уран зураг, уран бичлэгийн үзэсгэлэн, уралдаан

1. Хятад, Монгол, Япон, Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн уран бичлэг, уран зургийг өнөөдрөөс хүлээн авч эхэллээ. Эхний шалгаруулалтанд оролцогсод бүтээлээ интернэтээр ирүүлж болно. Зохион байгуулагч тал оролцох эрхийг баталгаажуулсаны дараа шалгарсан бүтээлийг эх хувиар нь хүлээн авч, үзэсгэлэнд тавих ба эцсийн шалгаруулалтанд оруулна. Оролцогсод бүтээлээ ирүүлэхдээ овог нэр, холбоо барих хаягаа үнэн зөв бичихийг анхаарна уу.

Эцсийн шалгаруулалтанд шигшигдэж үлдэх бүтээлийг мэргэжлийн шүүгчдийн баг болон интернет санал асуулгаар тодруулна.

Эцсийн шалгаруулалтанд үлдсэн шилдэг бүтээлүүдээр 2015 оны намар Бээжинд дэх "Хятадын зууны мандал" галерейд үзэсгэлэн гаргана. Мөн зохион байгуулагч тал хятад, монгол, япон, солонгос хэлээр "Зохицол ба ялгарал" Зүүн хойд Азийн уран бичлэг, уран зургийн чуулганы шилдэг бүтээлийн түүвэр хэвлүүлнэ.

2. 2016 оны бичин жилд зориулсан шуудангийн маркны зургийн уралдаан

тэмцээнийг олон нийтэд зарлаж байна. Эхний шалгаруулалтанд оролцогч бүтээлээ интернетээр ирүүлж болно. Овог нэр, холбоо барих хаягаа үнэн зөвөөр бичихийг анхаарна уу. Эхний шалгаруулалтанд тэнцсэн бүтээлийг CHINA.COM сайтад байршуулах ба шилдэг бүтээлийг интернет санал асуулгаар шалгаруулна.

Оролцох хэлбэр

  • 1. Интернетээр илгээх
  • 2. Бусад арга хэлбэрээр

Шагнал илгээх

  • 1. Утсаар ярих эсвэл шуудангаар мэдэгдэнэ.
  • 2. Биеэр ирж авах эсвэл шуудангаар хүлээн авна.

Шагнал урамшуулал:

  • 1. Бүтээл ирүүлсэн хүн бүрт "2016 оны бичин жилийн шуудангийн марк" бэлэглэнэ.
  • 2. Эцсийн шалгаруулалтанд үлдсэн бүтээлийг "Хятадын Зууны мандал" галерейд болох үзэсгэлэнд тавьж, "Зохицол ба ялгарал" шилдэг бүтээлийн түүвэрт оруулна.
  • 3. Зохион байгуулагч тал бүтээл ирүүлсэн хүн бүрт дурсгалын бичиг гардуулна.
  • 4. Зохион байгуулагч тал эцсийн шатанд шалгарсан уран бүтээлчдэд батламж олгоно.
  • 5. Оролцогсод Хүбэй мужийн Хуанган хотод зохиогдох хээрийн урланд оролцох боломжтой/ Зохион байгуулагч талаас замын зардал, хоол байрны зардлыг хариуцна/.

Бүтээл хүлээн авах тухай

Бүтээлийг хоёр үе шаттай шалгаруулна. Эхний шалгаруулалтанд оролцогсод бүтээлээ зурган хэлбэрээр интернэтээр ирүүлнэ. (Бүтээл илгээх бол энд дарна уу) Эхний шатнаас шалгарсан бүтээлийн эх хувийг шуудангаар хүлээн авна. (Зохион байгуулагч тал шалгарсан оролцогчтой бүтээлээ илгээхдээ өгсөн хаягаар нь харилцаж эх хувийг шуудангаар хүлээн авна.)

Эхний шатанд тэнцсэн бүтээлийн эх хувийг ирүүлээгүй тохиолдолд эцсийн шалгаруулалтад оролцох эрхийг нь цуцлахыг анхаарна уу.

Сэдэв

Бүтээл ирүүлсэн уран бүтээлч овог нэрээ үнэн зөв мэдүүлэх ёстой бөгөөд нийтлэгчийн нэр хэрэглэхийг хориглоно. Хуулбарласан бүтээлийг шалгаруулалтанд оролцуулахгүй. Нэг бүтээлийг олон удаа ирүүлж болохгүй.

Би бүртгүүлэх хүсэлтэй

Бүтээл ирүүлсэн уран бүтээлч овог нэрээ үнэн зөв мэдүүлэх ёстой бөгөөд нийтлэгчийн нэр хэрэглэхийг хориглоно. Хуулбарласан бүтээлийг шалгаруулалтанд оролцуулахгүй. Нэг бүтээлийг олон удаа ирүүлж болохгүй.

Би бүртгүүлэх хүсэлтэй

Бүтээлд тавигдах шаардлага

Эрүүл, зөв агуулгатай бүтээл байх. Мөн бүтээлийн ар талын баруун доод өнцөгт харандаагаар уран бүтээлчийн овог нэр, харилцах утасны дугаар, бүтээлийн нэр, танилцуулга, хэрэглэсэн материал зэргийг бичих хэрэгтэй.

Бүтээлийн хэмжээ

Уран бичлэг /Тигийг хязгаарлахгүй/ : 245cм x 120см хэтрэхгүй байх.
Уран зураг /Төрөл хязгаарлахгүй/ : 245cм x 120см хэтрэхгүй байх.
Сийлбэр тамга: 6-10 загварын сийлбэр тамга. Хоёроос дээших тамганы гадна талын аль нэг хэсэгт уран бүтээлийн нэрийг сийлсэн байх. Шалгаруулалтад оролцох тамганы хээг34х136см хэмжээтэй эвхмэл цаасанд дарж илгээх.
Баримал болон бусад бүтээл: Бүтээлийн зургийг интернэтээр илгээнэ. Зохион байгуулагч тал бодит байдалд үндэслэн уран бүтээлчтэй холбоо барина.

Интернет санал асуулга

Санал өгсөн хэрэглэгч гар утасны дугаар, и-мэйл хаягаа оруулах хэсэгт мэдээллээ оруулбал хонжворт сугалаанд оролцох эрхтэй болно. Өөрийн тухай мэдээллээ үнэн зөвөөр бөглөхийг анхаарна уу.